English монгол ерөөл

4all

Алсалж буй cow жилээ
Амжилт бvтээлээр vдэж
Ирж буй tiger оноо
Инээд хєєрєєр угтаж

Сvрэг мал чинь super тарган
Сvv идээ чинь fresh сайхан,
Даага давхар далавчтай,
Бяруу бакь булчинтай

Тєрлєєрєє тvвшин nice
Бултаараа буянтай happy
Айл хотлоороо нуль party
Алт мєнгє авдраар full

Хямралыг chance болгож
Эвдрэлийг эвлэрэл болгож
Everyday энх тунх байгаарай

Read Users' Comments (1)comments

Байгаль эх гомддог уу?

4all

Хүн төрөлхтөн эхийн хэвлийгээс төрөх үед биеийнх нь 95 хувь нь уснаас тогтсон байдаг. Харин насанд хүрэх үед 70 хувь нь уснаас бүрдэнэ. Нөгөөтэйгүүр бид амьсгалах агаараа, уух ундаа, идэх хүнсээ байгаль эхээсээ хүртэж байна. Тиймээс бид амьд явах бүх л хугацаандаа, үүнээс хойшхи амьдралдаа ч гэсэн байгаль эх, тэнгэр газартай салшгүй холбоотой билээ. Гэвч бидний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль дэлхий минь хордон сүйтгэгдэж, устаж үгүй болж байгаад байгаль эх ихэд хилэгнэн гомдож, уй гашууд автсандаа хүмүүс бидэнд үй түмэн гамшиг, аюул осол илгээх болжээ. Жил ирэх тусам газар хөдлөлт, үер усны гамшиг, ган зуд, цөлжилт эрчимтэй нэмэгдэж, байгаль эх маань бидэнд жимс жимсгэнэ, самар боргоцойгоо хайрлахаа больжээ. Гэвч байгаль эх гомдохгүй байхын аргагүй зүйлсийг хүмүүс бид үйлдсээр байна. Үүнд:
Нэгдүгээрт, Байгаль экологийн тэнцвэрт байдал, юуны өмнө дэлхийн уур амьсгалын системд агаар мандал дахь хийнүүдийн хэмжээ, тэдгээрийн хоорондын харьцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч хүний нийгмийн хөгжил, үйлдвэржилтийн явцад агаар мандлын бүтэц, түүн дэхь хийнүүдийн харьцаа өөрчлөгдсөөр байгаа нь цахилгаан станц, үйлдвэр компани, гэр ахуй, тээврийн хэрэгслийн утаа, төрөл бүрийн хог хаягдал, агаарын бохирдолтой салшгүй холбоотой. Өвлийн улирал ирэхэд машин тэргүүд нь хар утаа хаяж, ард иргэд нь резин, хуванцар эд шатааж, түүхий нүүрс түлж байгаа нь агаарын бохирдлын гол шалтгаан болоод байна.
Нөгөөтэйгүүр уур амьсгалын дулааралтын үндсэн нэг шалтгаан нь хүний буруу үйл ажиллагааны улмаас агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа явдал юм. Ингэж хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрсхүчлийн хий зэрэг нь агаарын бvтцэд их хэмжээгээр агуулагдаж байгаа нь хvний амьсгалын замыг хамгаалах тогтолцоог алдагдуулж, багтраа болон уушигны архаг өвчлөл үүсгэж байна.

Хоёрдугаарт, Газрыг зохисгүй ашиглаж сүйтгэж байгаагаас ургамлын бүрхэвч багасч, үүний хор уршгаар агаар дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ ихэсч дэлхийн дулаарал болж хуурайшилт цөлжилт явагдаж байна. Мөн ой модыг хууль бус аргаар ашиглах , огтлох гэх мэт зохисгүй ажиллагааны улмаас цөлжилт эрчимтэй явагдаж байна.
Агаарын бохирдлыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж бол ой мод байдаг. Мод нь навчныхаа тусламжтайгаар агаарт байгаа нүүрсхүчлийн хий болон бусад хортой бодисуудыг шингээж авч оронд нь хүчилтөрөгчийг ялгаруулж байдаг. Мөн үүнээс гадна ой мод нь усыг цэвэрлэх, хөрсний болон гүний усыг тогтвортой байлгахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Модны үндэс нь хөрсний бүрэн бүтэн байдлыг хадгалах, салхи, шуурга, борооны үерээс хөрсийг хамгаалах гол хамгаалагч нь болдог төдийгүй гудамж талбайн тоосжилтыг 60 хувь хүртэл бууруулдаг гэсэн судалгаа байдаг. Гэвч хүмүүс ой модыг нууцаар огтолж, санаатай болон санаандгүй байдлаар ойд гал түймэр тавьж ой модыг ихээр сүйтгэж байгаа нь байгаль эхийн хилэгнэлийг авчирч байна.

Гуравдугаарт, Хүмүүс гол мөрөнд хувцас хунар, машин тэргээ угааж, харин компаниуд нь хорт бодисоо гол мөрөн рүү асгаж байгаа нь гол мөрөн ширгэж, бохирдох, усны амьтан устаж үгүй болох гол шалтгаан болж байна. Зуны улирал ирэхэд, ялангуяа хүүхдийн баяр, наадам зэрэг өдрүүдэд туул, сэлбийн голуудын эргээр зай завсаргүй машин тэрэг эгнэн жагсах болсон байна. Эдгээр хүмүүс машин тэргээ гоё болгох гэж голын дунд түүнийгээ угааж, харин өөрсдийгөө цэвэр цэмцгэр болгох гэж хувцас хунар, хиртэй бие, үс толгойгоо угааж байна. Өөрөөр хэлбэр халтар, хиртэй гэсэн болгоноо голд угааж байна.
Нөгөөтэйгүүр арьс шир боловсруулах үйлдвэрүүд химийн онцгой хортой төрөл бүрийн бодис хэрэглэдэг бөгөөд хаягдлаа гол руу асгаж байна. Хорт бодистой хогон овоо туулын эргээр маш их байх бөгөөд энэ нь арьс ширний үйлдвэрүүдийн хатуу хаягдал юм. Тэд зардлаа хэмнэх байдлаар шөнө оройн цагаар хогоо асгаж байгаа нь голын загаснуудыг хордуулж, газрын гүний усанд шингэж нэвтрэх аюултай.
.
Дөрөвдүгээрт, олон компаниуд газар доорхи ашигт малтмалыг олборлож хөрсийг ихээр эвдэн сүйтгэн онгичиж, дахин нөхөн сэргээлт хийхгүйгээс бэлчээрийн мал аж ахуйд ихээхэн хүндрэл учирах болсон байна. 2008 онд Улсын хэмжээнд нийт найман аймагт иргэд, аж ахуйн нэгжvvд химийн бодис хууль бусаар ашиглан алт олборлож, 200 мянга орчим тонн шлам бий болсон ба нийт 37.3 мянган га талбай мөнгөн усанд бохирджээ. Эх дэлхийнхээ өнцөг булан бvрт байгаа алтны өлгийг эмтэлж, нөхөн сэргээлт хийхгүй байсаар газрын хөрс, гүний ус нь химийн бодисонд хордож, үржил шимгүй болсон байна.

Тиймээс бид эцэг өвгөдөөсөө байгалийн унаган төрхөөрөө өвлөгдөн үлдсэн газар нутагаа хайрлан хамгаалж, байгаль орчноо цэвэр байлгах, нөхөн сэргээх нь бидний зорилго болоод байна. Эрт дээр үеэс эцэг өвгөд маань төрт ёсныг тогтоож улмаар хууль цаазыг бий болгож энэ нь хөгжин боловсорсоор ХII-зууны эцэс ХIII зууны эхэн зааг дээр их эзэн Чингис хааны үед “Их засаг” хуулийг боловсруулжээ. ”Их засаг” хууль нь нийгмийн бүхий л харилцааг зохицуулахад зориулагдсан хууль бөгөөд түүнд байгаль хамгаалах талаар:
• Эх нутаг түүний байгалийг унаган төрхөөр нь байлгах
• Нутаг бэлчээрийг зүй зохистой ашиглах
• Газар шороо, түүний хөрсийг цэвэр ариун байлгах
• Усыг бүх талаар хамгаалах, цэвэр ариун байлгах
• Газар нутаг ой модыг түймрээс хамгаалах
• Газар шороо, хад уулыг элдвээр сүйтгэхгүй байх
• Ан амьтныг хайрлаж хамгаалах үл егүүтгэх
• Гол мөрнийг үл бохирдуулах, хувцас биеэ угаахыг цээрлэх
гэж тусгасан байхад ХХI зууны Монголчууд минь байгаль орчноо хамгаалах, хайрлахаа мартсан юм болов уу. Бид эхээс төрж, эхийн сүүгээр бойжиж монгол хэмээх агуу үндэстэнг бүтээсэн байж үндэсийг устгах байгаа нь байгаль эхийг ихээр гомдоож байна. Аадар шаагин цахилгаан цахилж, үер усны гамшиг ирэх нь, нүүр нүдгүй цасаар шуурч, зуд болох нь, жил ирэх бүр ой моддын жимс жимсгэнэ, самар багасаж, байгаль эх хишгээ хайрлахгүй байгаа нь байгаль эх бидэнд гомдсоных бус уу. Бидний өөдгүй, амиа аргацаасан үйлдэлд байгаль эх хилэгнэж , гомдож, гашуудаж байна.
Эцэст нь хэлэхэд бид байгаль эхээ хайрлаж хамгаалахгүй бол байгаль эх биднийг хайрлаж, хамгаалахгүй. Vнэхээр эх дэлхийнхээ эд баялгийг хайр найргvй цөлмөсөн биднээс байгаль эх минь нvvрээ буруулах нь аргагvй юм. Өнөөдөр монгол хvн бvр байгаль эхэд учирсан шархыг зvрх сэтгэлийнхээ гvнд мэдэрч, эрvvл, энэрэнгvй сэтгэлээр байгаль эхтэйгээ харьцах цаг хэдийнэ иржээ. Эвдэж сvйтгэсэн эх дэлхийгээ аргадаж, нөхөн сэргээснийхээ дараа хөгжил, хишигийг хүртэх эрхтэй бид.

Read Users' Comments (1)comments

My vision

4all

Даяарчлалын энэ цаг үед бидний амьдарч байгаа дэлхий ертөнц маань, Монголын эх орон маань хором цаг мөчөөр өөрчлөгдөн хөгжиж, шинэ хөгжил, шинэ техник технологи, шинэ саад бэрхшээл, мэдээллийн үсрэнгүй хөгжил дэвшил зэрэг нь биднийг бусадтай өрсөлдөх чадвартай байхыг шаардаж, тэр хэрээр хүн төрөлхтөн бусдаас юугаар ч дутахгүй амьдрахын тулд өмнө томоохон зорилго тавьж амьдрах болжээ.
Зорилго нь хүний амжилт, аз жаргал, сайн сайхан бүхний эх булаг нь билээ. Зорилгогүй хүн салхины аярсаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой вэ гэдгээ бүгдийг нь мэддэг байх төдийгүй хамгийн гол нь түүнийгээ хэрэгжүүлж, үр дүн, үр ашгийг нь мэдэрдэг байх нь чухал гэж би боддог.
Хүн амьдралынхаа 50 орчим хувийг ямар нэг зүйлийг мөрөөдөж өнгөрүүлж байдаг гэсэн нэгэн баримт байдаг юм байна. Агуу мөрөөдөл их зүйлийг бүтээх сэдлийг өгч, миний амьдралыг илүү зорилготой, утга учиртай бас сонирхолтой болгодог болов уу. Хэзээ ч үл биелэх мэт санагдах мөрөөдлөөс амьдралын минь зорилго гарч, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй, хүч тэнхээтэй болдог.
Миний хувьд, нэгдүгээрт, өөрийн гэсэн хүний нөөцийн асуудал эрхэлсэн аутсорсингийн компанитай болох зорилготой. 20 жилийн дараа гэхэд гадаадын төдийгүй монголын томоохон аж ахуйн нэгж байгууллага, компаниуд маань хүний нөөцийн асуудлаа өөрсдөө бус бусдаар шийдвэрлүүлэхийг эрмэлзэх ба энэ үед монголд хүний нөөцийн аутсорсингийн компаниуд өндөр байр суурь эзлэх болно. Ер нь одооноос л монголын компаниуд хүний нөөцийн бодлогодоо анхаарал тавих болж, хуучны боловсон хүчин гэсэн ойлголттоос ялгаатай авч үзэх болсон. Тиймээс одооноос эхлэн хүний нөөцийн менежмент мэргэжлийг бүх нийтэд таниулах, ямар чухал болохыг нь ойлгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, монголдоо төдийгүй гадаадад хүний нөөцийн аутсорсинг хийх нь миний зорилгын нэг билээ.
Нөгөөтэйгүүр, эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд сайн хань, сайн ээж, байж санхүүнийн хувьд тогтвортой, боломжийн байх нь миний зорилго бас мөн. Үр хүүхдээ боловсролтой, мэдлэгтэй, бусад хүүхдүүдээс юугаар ч дутаахгүйгээр сайхан амьдруулна гэж боддог. Нөгөөтэйгүүр хүссэн зүйлээ авчихдаг, хамаатан садандаа тусалчих хэмжээний мөнгөтэй байх болно. Гэхдээ мөнгө гэдэг бол хэрэгцээ биш харин хэрэглээ гэдгийг л ухамсарлаж амьдрах хэрэгтэй байх.
Эцэст нь хэлэхэд миний амьдралын хэтийн зорилго бол туулсан амьдралаа эргээд нэг харахад харамсах зүйлгүй, амьдралаас авах, амсах, эдлэх, үзэх харах зүйлээ гүйцээчихсэн байх нь явдал билээ. 20 жилийн дараа гэхэд би хүний нөөцийн хамгийн шилдэг мэргэжилтэн болж чадсан байх ба манай компаниар дамжуулж олон олон байгууллагууд амьжилтанд хүрэх болно.

Read Users' Comments (1)comments

Ардчилалын эцгийн үхэл

4all

1998 оны 10 сарын 2 ны өдөр ардчиллалын эцэг, монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайдын алба хашиж байсан Санжаасүрэнгийн Зориг агсныг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг гарсан.
Түүний үхэл жирийн нэг аллага байвуу, эсвэл улс төрийн санаатай аллага байвуу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй хэвээ. Хэрэг гарсан өдрөөс хойш 11 жилийн хугацаанд цагдаа хүчнийхэн энэ хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл гэмт хэрэгтнийг олоогүй л байна. Түүнчлэн хэргийн талаархи бодит мэдээллийг 500 сая төгрөгөөр үнэлж, худалдан авахаа зарласан ч хэргийн илрүүлэлтэнд ахиц гарсангүй. Түүний үхлийн хэд хэдэн шалтгаан байдаг гэнэ.
Нэгдүгээрт, С. Зориг нь орос ээжтэй байсан ба тэрээр 1998 оны 10 сарын 2-ны өдөр хутга, сүхээр зэвсэглэсэн хүнээр алуулсан. Харин 1982 оны 10 сарын 2-ны өдөр орос эхнэртэй байсан УТТовчооны гишүүн байсан Д.Төмөр-Очирыг мөн л хутга сүхийн гэмтэл аван амь насаа алдсан. Төмөр-Очирийн хэргийн газраас 43 размерийн орос гутлын мөр олдсон гэдэг ба сэжиглэж байсан орос цэргийг цэргээс нь халан нутаг буцаасан гэсэн цуурхал олон нийтэд тарсан гэдэг.
С.Зориг үхлийн дараахан Оросын элчин сайдын яаманд нэр бүхий хүмүүсийн хооронд ‘ зачем ты убыл мальчика ‘ гэсэн яриа өрнөсөн гэдэг. Түүнчлэн монгол хүн сүхэнд хүрэх нь ховор бөгөөд оросууд болон буриадууд уурлахаараа сав л хийвэл сүх шүүрдэг гэнэ. Үүнээс үзэхэд С.Зоригийг оросууд алсан байж болох юм гэсэн таамаглал байдаг нь үнэний ортой юм шиг.
Хоёрдугаарт, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын хувьд Элбэгдоржийн засгийн газар огцроод байсан ба 7 сар гаруй үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба шинэ ерөнхий сайдаар хэд хэдэн хүмүүсийг нэр дэвшүүлж байсан ч, ерөнхий сайдын албан тушаалд тохирох хүн С. Зориг л байсан гэдэг. Тэрээр байгуулсан гавъяагаараа ч, байр сууриараа ч Ерөнхий сайдын албан тушаалд яахын аргагүй тохирч байсан ба Ерөнхий сайдаар томилогдох нь нэгэнт тодорхой байсан ч харамсалтай нь яг тэр үеэр бусдын гарт амь үрэгдсэн нь тун хачирхалтай. Тухайн үед Ардчилсан намд дотор хэд хэдэн бүлэглэл байсан гэх бөгөөд тэдгээр нөхдүүд төсөл тендер албан тушаалын төлөө бие биетэйгээ муудалцаж, тэрсэлдэж, эрх мэдлийн төлөө хүчтэй тэрсэлдэж байсан.

Улс орныхоо эрх ашгийг, дараа нь намынхаа, хамгийн сүүлд өөрийнхөө эрх ашгийг бодох ёстой гэсэн үзэл баримтлалдаа үнэнч байсан Монгол улсын ардчиллалын эцэг С.Зоригийн үхлийг энэ мэт олон янзаар тодорхойлон, таамаг дэвшүүлдэг ба энэ нь шинэ үеийн монголын түүхэн дэх цагаан толбо хэвээр байсаар байна.

Read Users' Comments (0)

Чингис хаан Мандухай сэцэн хатан бие биедээ хайртай

4all

Би нэг өдөр С1 телевизээр гардаг Юндэнгийн панз наймаа гэдэг нэвтрүүлгийг үзэж байлаа. За тэгтэл нэг эмэгтэй Юндэнтэй холбогдож цахилгаан бараан дээр аймар хямдхан үнэ хэлээд болдоггүй, тэхлээр нь юндэн за яахав та миний асуултанд хариулж чадвал та наад үнээрээ ав, би амархан асуулт асуунаа гэлээ. Тээд нөгөө эмэгтэй ч зөвшөөрч, юндэн "Чингис хааны дөрвөн хатдыг нэрлэнэ үү" гэж асуулаа. Тэгтэл нөгөө эмэгтэй таг чимээгүй....
Юндэн бүр бантаад "За та ядаж эхний хатныг нь мэдэхгүй байна уу, Бөртэ Үжин шүү дээ", "дараагийн 2 хатан нь татаараас олзлогдож ирсэн эгч дүүс хатнууд байгаа, та энэ 2ын нэрийг хэлдээ" гэлээ. тэгтэл нөгөө эмэгтэй дахиад л таг чимээгүй....
Юндэн ч тэгээд байж тэвдээд "Есүй,Есүгэн гэж сонсоогүй юу тээ" гэж хэлээд "За та арай ч дээ, ядаж сүүлийн хатных нь нэрийг хэлчих" гэж хэллээ. Тэгсэн аймар харамсалтай, нөгөө эмэгтэй таг чимээгүй байжийснаа Мандухай гэж хариулсан гэвэл та нар итгэхүү.
Ер нь бол тэгээд Чингис Мандухай 2 нэг зууны хүмүүс төдийгүй, бүр эхнэр нөхрийн холбоотой байсан гэнэ шүү, тэр эмэгтэйгийнхээр. Миний инээд эхэндээ аймар хүрч байсанч дараа нь бодохлээр дэндүү эмзэглэмээр. Түүхээ ядаж нэг бүрчлэн мэддэггүймаа гэхэд ядаж нэг он зууны барагцаатай байх хэрэгтэй шүү дээ. Яаж ч бодоод үзсэн монгол гэдэг нэрийг дэлхий нийтэд тариулж, дуурсгасан Их Эзэн Чингис хааныхаа 4 хатдын нэрийг мэдэхгүй хүн гэж баймааргүйсэндээ.

Read Users' Comments (1)comments

Монголын бяцхан үрс амьдрах ёстой

4all

А хүрээний N1H1 гахайн томууны ханиаднаас болж энэ өвөл монголчуудын хувьд их хэцүүхэн болж өнгөрч байна. Бараг амьтай болгон л ханиад хүрч, их бага хэмжээгээр өвдлөө. Манай орны хувьд одоогоор 1200 гаруй хүн уг вируст өртөж, харин 20 хүн өнгөрчихсөн байгаа гэнэ. Одоо дэгтэлт нь харьцангуй намжиж байгаа гэсэн ч хүмүүс өвдөж, нас барсаар л байна.
Хамгийн эмзэглэмээр нь монголын ирээдүй болсон бяцхан 2 дүү маань энэхүү муухай өвчнөөс болж нас барлаа. бурхан мэт шүтэгдэж яваа 3хан настай бацхан хүү, сахилгагүйтэн хөгжилдөж яваа 5хан настай хүүхдүүд яагаад нас барав. Энэ хүүхдүүдийн эцэг эхчүүд юу бодож явсан улс вэ, энэ төр засаг юу хийж яваа адгуусууд вэ. Эрсдэлтэй бүлэг гээл худлаа үнэн нь мэдэгдэхгүй баахан хүнд юм тарааж байхын оронд энэ бяцхан үрсэд анхаарлаа хандуулахгүй яасан юм болоо, таминээ

Үнэхээр харамсаж бас гашуудаж байна

Read Users' Comments (0)

Шинэ жилийн гоёлын даашинз

4all


Шинэ жил ойртлоо, сэтгэл их догдолж байна. Хурдан болоосой гээл өдөр хоногийг тоолон хүлээж байна даа. Миний хувьд эхний шинэ жил 12 сарын 4-д. Аймаар эрт болхоор дэлгүүрээр даашинзнууд нээх тавигдаагүй байна лээ. эсвэл тавигдсан нэг нь жоохон онцгүй.
Тэгээд ер нь бол Шинэ жил гоё ч эмэгтэйчүүдийн хувьд тулгардаг гол бэрхшээл нь гоёлын даашинз. Энэ жилийн хувьд шинэ жилийн гоёлын даашинзны чиг хандлага нь хар өнгийн даашинзнууд гэнэ. Тэгэхдээ хэтэрхий чамин биш бас хэтэрхий ёсорхуу биш гэнэ шүү. элдэв чимэглэл ороогүй энгийн хэрнээ чамин үнэтэй материалаар хийгдсэн байвал зохимжтой гэнэ

Read Users' Comments (1)comments