English монгол ерөөл

4all

Алсалж буй cow жилээ
Амжилт бvтээлээр vдэж
Ирж буй tiger оноо
Инээд хєєрєєр угтаж

Сvрэг мал чинь super тарган
Сvv идээ чинь fresh сайхан,
Даага давхар далавчтай,
Бяруу бакь булчинтай

Тєрлєєрєє тvвшин nice
Бултаараа буянтай happy
Айл хотлоороо нуль party
Алт мєнгє авдраар full

Хямралыг chance болгож
Эвдрэлийг эвлэрэл болгож
Everyday энх тунх байгаарай

Read Users' Comments (1)comments

Байгаль эх гомддог уу?

4all

Хүн төрөлхтөн эхийн хэвлийгээс төрөх үед биеийнх нь 95 хувь нь уснаас тогтсон байдаг. Харин насанд хүрэх үед 70 хувь нь уснаас бүрдэнэ. Нөгөөтэйгүүр бид амьсгалах агаараа, уух ундаа, идэх хүнсээ байгаль эхээсээ хүртэж байна. Тиймээс бид амьд явах бүх л хугацаандаа, үүнээс хойшхи амьдралдаа ч гэсэн байгаль эх, тэнгэр газартай салшгүй холбоотой билээ. Гэвч бидний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль дэлхий минь хордон сүйтгэгдэж, устаж үгүй болж байгаад байгаль эх ихэд хилэгнэн гомдож, уй гашууд автсандаа хүмүүс бидэнд үй түмэн гамшиг, аюул осол илгээх болжээ. Жил ирэх тусам газар хөдлөлт, үер усны гамшиг, ган зуд, цөлжилт эрчимтэй нэмэгдэж, байгаль эх маань бидэнд жимс жимсгэнэ, самар боргоцойгоо хайрлахаа больжээ. Гэвч байгаль эх гомдохгүй байхын аргагүй зүйлсийг хүмүүс бид үйлдсээр байна. Үүнд:
Нэгдүгээрт, Байгаль экологийн тэнцвэрт байдал, юуны өмнө дэлхийн уур амьсгалын системд агаар мандал дахь хийнүүдийн хэмжээ, тэдгээрийн хоорондын харьцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч хүний нийгмийн хөгжил, үйлдвэржилтийн явцад агаар мандлын бүтэц, түүн дэхь хийнүүдийн харьцаа өөрчлөгдсөөр байгаа нь цахилгаан станц, үйлдвэр компани, гэр ахуй, тээврийн хэрэгслийн утаа, төрөл бүрийн хог хаягдал, агаарын бохирдолтой салшгүй холбоотой. Өвлийн улирал ирэхэд машин тэргүүд нь хар утаа хаяж, ард иргэд нь резин, хуванцар эд шатааж, түүхий нүүрс түлж байгаа нь агаарын бохирдлын гол шалтгаан болоод байна.
Нөгөөтэйгүүр уур амьсгалын дулааралтын үндсэн нэг шалтгаан нь хүний буруу үйл ажиллагааны улмаас агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа явдал юм. Ингэж хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрсхүчлийн хий зэрэг нь агаарын бvтцэд их хэмжээгээр агуулагдаж байгаа нь хvний амьсгалын замыг хамгаалах тогтолцоог алдагдуулж, багтраа болон уушигны архаг өвчлөл үүсгэж байна.

Хоёрдугаарт, Газрыг зохисгүй ашиглаж сүйтгэж байгаагаас ургамлын бүрхэвч багасч, үүний хор уршгаар агаар дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ ихэсч дэлхийн дулаарал болж хуурайшилт цөлжилт явагдаж байна. Мөн ой модыг хууль бус аргаар ашиглах , огтлох гэх мэт зохисгүй ажиллагааны улмаас цөлжилт эрчимтэй явагдаж байна.
Агаарын бохирдлыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж бол ой мод байдаг. Мод нь навчныхаа тусламжтайгаар агаарт байгаа нүүрсхүчлийн хий болон бусад хортой бодисуудыг шингээж авч оронд нь хүчилтөрөгчийг ялгаруулж байдаг. Мөн үүнээс гадна ой мод нь усыг цэвэрлэх, хөрсний болон гүний усыг тогтвортой байлгахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Модны үндэс нь хөрсний бүрэн бүтэн байдлыг хадгалах, салхи, шуурга, борооны үерээс хөрсийг хамгаалах гол хамгаалагч нь болдог төдийгүй гудамж талбайн тоосжилтыг 60 хувь хүртэл бууруулдаг гэсэн судалгаа байдаг. Гэвч хүмүүс ой модыг нууцаар огтолж, санаатай болон санаандгүй байдлаар ойд гал түймэр тавьж ой модыг ихээр сүйтгэж байгаа нь байгаль эхийн хилэгнэлийг авчирч байна.

Гуравдугаарт, Хүмүүс гол мөрөнд хувцас хунар, машин тэргээ угааж, харин компаниуд нь хорт бодисоо гол мөрөн рүү асгаж байгаа нь гол мөрөн ширгэж, бохирдох, усны амьтан устаж үгүй болох гол шалтгаан болж байна. Зуны улирал ирэхэд, ялангуяа хүүхдийн баяр, наадам зэрэг өдрүүдэд туул, сэлбийн голуудын эргээр зай завсаргүй машин тэрэг эгнэн жагсах болсон байна. Эдгээр хүмүүс машин тэргээ гоё болгох гэж голын дунд түүнийгээ угааж, харин өөрсдийгөө цэвэр цэмцгэр болгох гэж хувцас хунар, хиртэй бие, үс толгойгоо угааж байна. Өөрөөр хэлбэр халтар, хиртэй гэсэн болгоноо голд угааж байна.
Нөгөөтэйгүүр арьс шир боловсруулах үйлдвэрүүд химийн онцгой хортой төрөл бүрийн бодис хэрэглэдэг бөгөөд хаягдлаа гол руу асгаж байна. Хорт бодистой хогон овоо туулын эргээр маш их байх бөгөөд энэ нь арьс ширний үйлдвэрүүдийн хатуу хаягдал юм. Тэд зардлаа хэмнэх байдлаар шөнө оройн цагаар хогоо асгаж байгаа нь голын загаснуудыг хордуулж, газрын гүний усанд шингэж нэвтрэх аюултай.
.
Дөрөвдүгээрт, олон компаниуд газар доорхи ашигт малтмалыг олборлож хөрсийг ихээр эвдэн сүйтгэн онгичиж, дахин нөхөн сэргээлт хийхгүйгээс бэлчээрийн мал аж ахуйд ихээхэн хүндрэл учирах болсон байна. 2008 онд Улсын хэмжээнд нийт найман аймагт иргэд, аж ахуйн нэгжvvд химийн бодис хууль бусаар ашиглан алт олборлож, 200 мянга орчим тонн шлам бий болсон ба нийт 37.3 мянган га талбай мөнгөн усанд бохирджээ. Эх дэлхийнхээ өнцөг булан бvрт байгаа алтны өлгийг эмтэлж, нөхөн сэргээлт хийхгүй байсаар газрын хөрс, гүний ус нь химийн бодисонд хордож, үржил шимгүй болсон байна.

Тиймээс бид эцэг өвгөдөөсөө байгалийн унаган төрхөөрөө өвлөгдөн үлдсэн газар нутагаа хайрлан хамгаалж, байгаль орчноо цэвэр байлгах, нөхөн сэргээх нь бидний зорилго болоод байна. Эрт дээр үеэс эцэг өвгөд маань төрт ёсныг тогтоож улмаар хууль цаазыг бий болгож энэ нь хөгжин боловсорсоор ХII-зууны эцэс ХIII зууны эхэн зааг дээр их эзэн Чингис хааны үед “Их засаг” хуулийг боловсруулжээ. ”Их засаг” хууль нь нийгмийн бүхий л харилцааг зохицуулахад зориулагдсан хууль бөгөөд түүнд байгаль хамгаалах талаар:
• Эх нутаг түүний байгалийг унаган төрхөөр нь байлгах
• Нутаг бэлчээрийг зүй зохистой ашиглах
• Газар шороо, түүний хөрсийг цэвэр ариун байлгах
• Усыг бүх талаар хамгаалах, цэвэр ариун байлгах
• Газар нутаг ой модыг түймрээс хамгаалах
• Газар шороо, хад уулыг элдвээр сүйтгэхгүй байх
• Ан амьтныг хайрлаж хамгаалах үл егүүтгэх
• Гол мөрнийг үл бохирдуулах, хувцас биеэ угаахыг цээрлэх
гэж тусгасан байхад ХХI зууны Монголчууд минь байгаль орчноо хамгаалах, хайрлахаа мартсан юм болов уу. Бид эхээс төрж, эхийн сүүгээр бойжиж монгол хэмээх агуу үндэстэнг бүтээсэн байж үндэсийг устгах байгаа нь байгаль эхийг ихээр гомдоож байна. Аадар шаагин цахилгаан цахилж, үер усны гамшиг ирэх нь, нүүр нүдгүй цасаар шуурч, зуд болох нь, жил ирэх бүр ой моддын жимс жимсгэнэ, самар багасаж, байгаль эх хишгээ хайрлахгүй байгаа нь байгаль эх бидэнд гомдсоных бус уу. Бидний өөдгүй, амиа аргацаасан үйлдэлд байгаль эх хилэгнэж , гомдож, гашуудаж байна.
Эцэст нь хэлэхэд бид байгаль эхээ хайрлаж хамгаалахгүй бол байгаль эх биднийг хайрлаж, хамгаалахгүй. Vнэхээр эх дэлхийнхээ эд баялгийг хайр найргvй цөлмөсөн биднээс байгаль эх минь нvvрээ буруулах нь аргагvй юм. Өнөөдөр монгол хvн бvр байгаль эхэд учирсан шархыг зvрх сэтгэлийнхээ гvнд мэдэрч, эрvvл, энэрэнгvй сэтгэлээр байгаль эхтэйгээ харьцах цаг хэдийнэ иржээ. Эвдэж сvйтгэсэн эх дэлхийгээ аргадаж, нөхөн сэргээснийхээ дараа хөгжил, хишигийг хүртэх эрхтэй бид.

Read Users' Comments (1)comments

My vision

4all

Даяарчлалын энэ цаг үед бидний амьдарч байгаа дэлхий ертөнц маань, Монголын эх орон маань хором цаг мөчөөр өөрчлөгдөн хөгжиж, шинэ хөгжил, шинэ техник технологи, шинэ саад бэрхшээл, мэдээллийн үсрэнгүй хөгжил дэвшил зэрэг нь биднийг бусадтай өрсөлдөх чадвартай байхыг шаардаж, тэр хэрээр хүн төрөлхтөн бусдаас юугаар ч дутахгүй амьдрахын тулд өмнө томоохон зорилго тавьж амьдрах болжээ.
Зорилго нь хүний амжилт, аз жаргал, сайн сайхан бүхний эх булаг нь билээ. Зорилгогүй хүн салхины аярсаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой вэ гэдгээ бүгдийг нь мэддэг байх төдийгүй хамгийн гол нь түүнийгээ хэрэгжүүлж, үр дүн, үр ашгийг нь мэдэрдэг байх нь чухал гэж би боддог.
Хүн амьдралынхаа 50 орчим хувийг ямар нэг зүйлийг мөрөөдөж өнгөрүүлж байдаг гэсэн нэгэн баримт байдаг юм байна. Агуу мөрөөдөл их зүйлийг бүтээх сэдлийг өгч, миний амьдралыг илүү зорилготой, утга учиртай бас сонирхолтой болгодог болов уу. Хэзээ ч үл биелэх мэт санагдах мөрөөдлөөс амьдралын минь зорилго гарч, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй, хүч тэнхээтэй болдог.
Миний хувьд, нэгдүгээрт, өөрийн гэсэн хүний нөөцийн асуудал эрхэлсэн аутсорсингийн компанитай болох зорилготой. 20 жилийн дараа гэхэд гадаадын төдийгүй монголын томоохон аж ахуйн нэгж байгууллага, компаниуд маань хүний нөөцийн асуудлаа өөрсдөө бус бусдаар шийдвэрлүүлэхийг эрмэлзэх ба энэ үед монголд хүний нөөцийн аутсорсингийн компаниуд өндөр байр суурь эзлэх болно. Ер нь одооноос л монголын компаниуд хүний нөөцийн бодлогодоо анхаарал тавих болж, хуучны боловсон хүчин гэсэн ойлголттоос ялгаатай авч үзэх болсон. Тиймээс одооноос эхлэн хүний нөөцийн менежмент мэргэжлийг бүх нийтэд таниулах, ямар чухал болохыг нь ойлгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, монголдоо төдийгүй гадаадад хүний нөөцийн аутсорсинг хийх нь миний зорилгын нэг билээ.
Нөгөөтэйгүүр, эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд сайн хань, сайн ээж, байж санхүүнийн хувьд тогтвортой, боломжийн байх нь миний зорилго бас мөн. Үр хүүхдээ боловсролтой, мэдлэгтэй, бусад хүүхдүүдээс юугаар ч дутаахгүйгээр сайхан амьдруулна гэж боддог. Нөгөөтэйгүүр хүссэн зүйлээ авчихдаг, хамаатан садандаа тусалчих хэмжээний мөнгөтэй байх болно. Гэхдээ мөнгө гэдэг бол хэрэгцээ биш харин хэрэглээ гэдгийг л ухамсарлаж амьдрах хэрэгтэй байх.
Эцэст нь хэлэхэд миний амьдралын хэтийн зорилго бол туулсан амьдралаа эргээд нэг харахад харамсах зүйлгүй, амьдралаас авах, амсах, эдлэх, үзэх харах зүйлээ гүйцээчихсэн байх нь явдал билээ. 20 жилийн дараа гэхэд би хүний нөөцийн хамгийн шилдэг мэргэжилтэн болж чадсан байх ба манай компаниар дамжуулж олон олон байгууллагууд амьжилтанд хүрэх болно.

Read Users' Comments (1)comments

Ардчилалын эцгийн үхэл

4all

1998 оны 10 сарын 2 ны өдөр ардчиллалын эцэг, монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайдын алба хашиж байсан Санжаасүрэнгийн Зориг агсныг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг гарсан.
Түүний үхэл жирийн нэг аллага байвуу, эсвэл улс төрийн санаатай аллага байвуу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй хэвээ. Хэрэг гарсан өдрөөс хойш 11 жилийн хугацаанд цагдаа хүчнийхэн энэ хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл гэмт хэрэгтнийг олоогүй л байна. Түүнчлэн хэргийн талаархи бодит мэдээллийг 500 сая төгрөгөөр үнэлж, худалдан авахаа зарласан ч хэргийн илрүүлэлтэнд ахиц гарсангүй. Түүний үхлийн хэд хэдэн шалтгаан байдаг гэнэ.
Нэгдүгээрт, С. Зориг нь орос ээжтэй байсан ба тэрээр 1998 оны 10 сарын 2-ны өдөр хутга, сүхээр зэвсэглэсэн хүнээр алуулсан. Харин 1982 оны 10 сарын 2-ны өдөр орос эхнэртэй байсан УТТовчооны гишүүн байсан Д.Төмөр-Очирыг мөн л хутга сүхийн гэмтэл аван амь насаа алдсан. Төмөр-Очирийн хэргийн газраас 43 размерийн орос гутлын мөр олдсон гэдэг ба сэжиглэж байсан орос цэргийг цэргээс нь халан нутаг буцаасан гэсэн цуурхал олон нийтэд тарсан гэдэг.
С.Зориг үхлийн дараахан Оросын элчин сайдын яаманд нэр бүхий хүмүүсийн хооронд ‘ зачем ты убыл мальчика ‘ гэсэн яриа өрнөсөн гэдэг. Түүнчлэн монгол хүн сүхэнд хүрэх нь ховор бөгөөд оросууд болон буриадууд уурлахаараа сав л хийвэл сүх шүүрдэг гэнэ. Үүнээс үзэхэд С.Зоригийг оросууд алсан байж болох юм гэсэн таамаглал байдаг нь үнэний ортой юм шиг.
Хоёрдугаарт, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын хувьд Элбэгдоржийн засгийн газар огцроод байсан ба 7 сар гаруй үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба шинэ ерөнхий сайдаар хэд хэдэн хүмүүсийг нэр дэвшүүлж байсан ч, ерөнхий сайдын албан тушаалд тохирох хүн С. Зориг л байсан гэдэг. Тэрээр байгуулсан гавъяагаараа ч, байр сууриараа ч Ерөнхий сайдын албан тушаалд яахын аргагүй тохирч байсан ба Ерөнхий сайдаар томилогдох нь нэгэнт тодорхой байсан ч харамсалтай нь яг тэр үеэр бусдын гарт амь үрэгдсэн нь тун хачирхалтай. Тухайн үед Ардчилсан намд дотор хэд хэдэн бүлэглэл байсан гэх бөгөөд тэдгээр нөхдүүд төсөл тендер албан тушаалын төлөө бие биетэйгээ муудалцаж, тэрсэлдэж, эрх мэдлийн төлөө хүчтэй тэрсэлдэж байсан.

Улс орныхоо эрх ашгийг, дараа нь намынхаа, хамгийн сүүлд өөрийнхөө эрх ашгийг бодох ёстой гэсэн үзэл баримтлалдаа үнэнч байсан Монгол улсын ардчиллалын эцэг С.Зоригийн үхлийг энэ мэт олон янзаар тодорхойлон, таамаг дэвшүүлдэг ба энэ нь шинэ үеийн монголын түүхэн дэх цагаан толбо хэвээр байсаар байна.

Read Users' Comments (0)

Чингис хаан Мандухай сэцэн хатан бие биедээ хайртай

4all

Би нэг өдөр С1 телевизээр гардаг Юндэнгийн панз наймаа гэдэг нэвтрүүлгийг үзэж байлаа. За тэгтэл нэг эмэгтэй Юндэнтэй холбогдож цахилгаан бараан дээр аймар хямдхан үнэ хэлээд болдоггүй, тэхлээр нь юндэн за яахав та миний асуултанд хариулж чадвал та наад үнээрээ ав, би амархан асуулт асуунаа гэлээ. Тээд нөгөө эмэгтэй ч зөвшөөрч, юндэн "Чингис хааны дөрвөн хатдыг нэрлэнэ үү" гэж асуулаа. Тэгтэл нөгөө эмэгтэй таг чимээгүй....
Юндэн бүр бантаад "За та ядаж эхний хатныг нь мэдэхгүй байна уу, Бөртэ Үжин шүү дээ", "дараагийн 2 хатан нь татаараас олзлогдож ирсэн эгч дүүс хатнууд байгаа, та энэ 2ын нэрийг хэлдээ" гэлээ. тэгтэл нөгөө эмэгтэй дахиад л таг чимээгүй....
Юндэн ч тэгээд байж тэвдээд "Есүй,Есүгэн гэж сонсоогүй юу тээ" гэж хэлээд "За та арай ч дээ, ядаж сүүлийн хатных нь нэрийг хэлчих" гэж хэллээ. Тэгсэн аймар харамсалтай, нөгөө эмэгтэй таг чимээгүй байжийснаа Мандухай гэж хариулсан гэвэл та нар итгэхүү.
Ер нь бол тэгээд Чингис Мандухай 2 нэг зууны хүмүүс төдийгүй, бүр эхнэр нөхрийн холбоотой байсан гэнэ шүү, тэр эмэгтэйгийнхээр. Миний инээд эхэндээ аймар хүрч байсанч дараа нь бодохлээр дэндүү эмзэглэмээр. Түүхээ ядаж нэг бүрчлэн мэддэггүймаа гэхэд ядаж нэг он зууны барагцаатай байх хэрэгтэй шүү дээ. Яаж ч бодоод үзсэн монгол гэдэг нэрийг дэлхий нийтэд тариулж, дуурсгасан Их Эзэн Чингис хааныхаа 4 хатдын нэрийг мэдэхгүй хүн гэж баймааргүйсэндээ.

Read Users' Comments (1)comments

Монголын бяцхан үрс амьдрах ёстой

4all

А хүрээний N1H1 гахайн томууны ханиаднаас болж энэ өвөл монголчуудын хувьд их хэцүүхэн болж өнгөрч байна. Бараг амьтай болгон л ханиад хүрч, их бага хэмжээгээр өвдлөө. Манай орны хувьд одоогоор 1200 гаруй хүн уг вируст өртөж, харин 20 хүн өнгөрчихсөн байгаа гэнэ. Одоо дэгтэлт нь харьцангуй намжиж байгаа гэсэн ч хүмүүс өвдөж, нас барсаар л байна.
Хамгийн эмзэглэмээр нь монголын ирээдүй болсон бяцхан 2 дүү маань энэхүү муухай өвчнөөс болж нас барлаа. бурхан мэт шүтэгдэж яваа 3хан настай бацхан хүү, сахилгагүйтэн хөгжилдөж яваа 5хан настай хүүхдүүд яагаад нас барав. Энэ хүүхдүүдийн эцэг эхчүүд юу бодож явсан улс вэ, энэ төр засаг юу хийж яваа адгуусууд вэ. Эрсдэлтэй бүлэг гээл худлаа үнэн нь мэдэгдэхгүй баахан хүнд юм тарааж байхын оронд энэ бяцхан үрсэд анхаарлаа хандуулахгүй яасан юм болоо, таминээ

Үнэхээр харамсаж бас гашуудаж байна

Read Users' Comments (0)

Шинэ жилийн гоёлын даашинз

4all


Шинэ жил ойртлоо, сэтгэл их догдолж байна. Хурдан болоосой гээл өдөр хоногийг тоолон хүлээж байна даа. Миний хувьд эхний шинэ жил 12 сарын 4-д. Аймаар эрт болхоор дэлгүүрээр даашинзнууд нээх тавигдаагүй байна лээ. эсвэл тавигдсан нэг нь жоохон онцгүй.
Тэгээд ер нь бол Шинэ жил гоё ч эмэгтэйчүүдийн хувьд тулгардаг гол бэрхшээл нь гоёлын даашинз. Энэ жилийн хувьд шинэ жилийн гоёлын даашинзны чиг хандлага нь хар өнгийн даашинзнууд гэнэ. Тэгэхдээ хэтэрхий чамин биш бас хэтэрхий ёсорхуу биш гэнэ шүү. элдэв чимэглэл ороогүй энгийн хэрнээ чамин үнэтэй материалаар хийгдсэн байвал зохимжтой гэнэ

Read Users' Comments (1)comments

Чингисхаан монгол биш, казак-найман хүн байсан гэвүү

4all

“Чингисхаан монгол биш, казак-найман хүн байсан” гэсэн гарчигтай Казакийн спорт, аялалын академийн тэргүүн, математикийн ухааны доктор, Петровын шинжлэх ухаан, соёлын академийн жинхэнэ гишүүн Хайрат Закирьяновын http://www.centrasia.ru/ сайтад тавигдсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

-Хайрат Хайруулинович, та энэ жил Монголд очсон. Аялалын зорилго тань юу байв? Чингис хааныг сонирхох сонирхол тань энэ аялалд хөтөлсөн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, энэ үнэн. Би сүүлийн арав гаруй жил өөрийн ард түмний түүхийг сонирхон үзэж, олон арван цагаан толбо байсныг нь олж мэдлээ. Нэг үгээр хэлэхэд Калибек Даниярын бичсэн Казак улсын түүхийн байж болох хувилбараар авч үзвэл Чингис хаан төрөлх казакийн ард түмэндээ эргэн ирж байгаа юм. Казак бол аугаа түүхтэй ард түмэн гэдэгт би итгэлтэй байдаг. Дэлхийн түүхийн гурван аугаа удирдагч сакуудын хатан хаан Томирис, хүннүгийн Атилла, Чингис хаан нар бол манай ард түмэнд шууд хамааралтай.
-Та Чингис хаан гэж дурьдлаа. Саяхан Улаанбаатарт түүний байгуулсан улсын 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Та тэр арга хэмжээнд зочноор уригдсан байх аа?
-Тийм ээ, үнэхээр сүр дуулиантай тэмдэглэлээ. Хэрхэн хөл хөөрцөг болон бэлтгэж байгааг би өөрийн нүдээр харлаа. Зүй нь энэ ёслолын ажиллагаа юуны өмнө Астанд болох ёстой байсан юм. Дараа нь Казань, Анкар, Ташкент, Бишкект гэх мэтчилэн тэмдэглэгдэх ёстой байлаа. Монголын гэж нэрлэгдээд байгаа 1206 онд байгуулагдсан улсын бүрэлдэхүүнд өнөөдөр казакийн ард түмнийг бүрдүүлж байгаа олон овог аймгууд багтаж байсан. Энэ улсыг казакын ард түмний гарамгай хүү Чингис хаан байгуулж өгсөн юм.
-Ийм мэдэгдэл хийхийн тулд хангалттай нотлох баримт сэлтийг гаргаж тавих хэрэгтэй бус уу...?
-Баримт гэвэл МЭӨ 209 оны Хүннүгийн Модунаас хойш 1500 гаруй жилийн туршид өнөөгийн Монголын нутаг дэвсгэр дээр өнөөгийн казак үндэстнийг бүрдүүлэгч олон овог аймгууд амьдарч байсан. 1990 онд Чингисийн зуны өргөө байсан Аварга гэдэг газар босгосон хөшөөн дээр казакийн 40 овгийн нэрийн бэлгэдэл болсон дүрс тэмдэгнүүдийн товойлгон сийлсэн байгаа. Энэ тухай би монголын нэрт эрдэмтэн Д.Баяраас асуухад түүний нэг найзын, хамарсалтай нь би нэрийг нь мартчихаж, цуглуулсан монголын нутаг дэвсгэр дээрх бүх хөшөөний бичгүүдийг энд ашигласан гэж хэлж байсан. Би Баяраар дамжуулан түүнийг барьсан барималчид казакийн ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийг хүссэн билээ. Учир нь энэ бол Чингис хааныг төрөхөөс өмнө өнөөгийн Монголын нутаг дэвсгэр дээр казакууд амьдарч байсны баталгаа мөн.
-Тэр монгол эрдэмтэн таны хэлснийг сонсоод сэтгэл зүйн ямар байдалд орсон нь сонирхолтой байна.?
-Түүний хувьд энэ мэдээж гайхалтай байсан. Дашрамд хэлэхэд саяхан казакийн нэг хэвлэлд түүний өгсөн ярилцлагыг уншиж байхад Чингис хаан казакуудад ч монголчуудад ч адилхан хамааралтай гэж хэлсэн байна билээ. Тусгаар тогтносон 15-хан жилийн дотор монголын урдаа барьдаг эрдэмтэн нь ийм мэдэгдэл хийхэд хүрч байгаа юм, Ертөнцийг донсолгогчийн судсаар казак цус гүйж байсан гэдэг нь хэнд ч тодорхой. Тэгвэл түүний байгуулсан улс Казакийн анхны төрт улс болох юм.
-Казакчуудын яг ямар овгоос аугаа их удирдагч төрсөн юм бол?
-Чухам энэ л асуултанд хариулахын тулд Монгол явж, таван мянга гаруй км замыг 20-иод хоногт тууллаа. Чингис хааны төрсөн газар, их хаанд суусан газар, Өгөөдэй Мөнх зэрэг Их хаадын өргөө байсан Хар хорин, хамгийн гол нь манай аугаа их өвөг дээдсийн гол гол үйл явдалтай салшгүй холбоотой Бурхан Халдун ууланд очлоо.
Персийн их түүхч Рашид-ад-дин МЭӨ 3-р зууны үед Эргүнэ Хунгаас гарч ирж улмаар Бурхан Халдунд суурьшсан овог аймгуудын нэрийг бичсэн байдаг. Эдгээр овгууд нь дарлигин монгол гэж нэрлэгддэг аймгийг үүсгэж, хожим тэндээс Чингис хаан төрж гарсан юм. Түүний нэг хэсэг Алан гуагийн удмынхан нируун монгол гэгдэх болжээ. Рашид-ад-дин, Жалайри, Абулгази, Тынышпаев, Шакарим, Данияров зэрэг эрдэмтдийн бичсэнийг эргэцүүлж үзээд би эдгээр аймгууд нь монгол биш түрэг овогтон байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ тун чухал юм шүү. Тэгээд ч Чингис хаан монголоор биш 13-р зууны үед тэнд амьдарч байсан казак овгуудын хэлээр ярьдаг байсан байна.
-Чингис хаан ямар хэлээр ярьж байсан нь өнөөдөр маргаан тарьсан хэвээр байна. Энэ талаар эрдэмтэд зохиолчид янз янзын үзэл бодол дэвшүүлдэг. Жишээ нь саяхан маститын нэг сэтгүүлд Чингис хааны хэлний тухай анхны мэдээлэл гарчээ...?
-Би энэ тухай “Монголын нууц товчоо” судлах төвийн тэргүүн, академич Д.Цэрэнсодномтой ярилцаж үзсэн. Энэ эрдэмтний үзэж байгаагаар 13-р зууны үед Монголын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан найман, хэрээд, хонгирад, жалайр, мэргид зэрэг овог аймгууд тэр үеийн монгол хэлээр ярьцгаадаг байжээ. 1218 онд Чингис хаан баруун зүг аян дайн хийснээс хойш тэндэхийн овог аймгуудтай холилдон хэл нь түрэг хэлтэй ижилссэн тэр хэлэв. Тэгэхээр нь би түүнд Казакстаны нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа найман, хэрээд, жалайр, хонгирадуудын хувьд хэл ижилсэх тухай асуудал зарчмын хувьд байж болохгүй. Чингис хаан болон түүний дайчид Долоон мөрний сав газар, өмнөд Казакстаны нутаг дэвсгэр дээр амьдардаг аргын, найман, кипчак, карлук нарын дундуур гарч улмаар баруун зүг алшына руу хөдлөхөд тэд бүгдээрээ казакаар ярьж байсан юм шүү дээ гэж хэллээ. Энэ мэдээлэл дээрх монгол эрдэмтний хувьд санаанд оромгүй хүнд цохилт байсан юм. Хирдхийн цочирдсон тэрбээр жаахан сэхээ ороод казакууд бид тэр үед тэдний орхиж гээсэн төрөлх хэлээ өдий болтол хадгалж ирсэнд баяр хүргэж билээ. Монгол эрдэмтний амнаас ийм үг гарна гэдэг том олз шүү.
-Тэгвэл одоогийн монголчууд таныхаар бол 13-р зууны хэлээ хадгалж чадаагүй юм аа даа?
-Хэргийн учир одоогийн монголчууд 13-р зууны үед амьдарч байсан байгаад тэндээс явцгаасан Монголчуудтай ямар ч холбоогүйд байгаа юм. Энэ тухай монголын эрдэмтэд өөрсдөө, тэр дундаа Баабар дээрх ойн үеэр бичиж гаргасан шүү дээ. Чингис хааны үед 40 монгол, 4 ойрад түмэн гэж байж. Ойрадууд нь удалгүй Шинжаан руу гарч улмаар Казакстанд нэгдсэн. Монголд зөвхөн 6 түмэн л үлдсэн хэрэг. Чингисийн ач хүү Хубилай 1260 онд Хятадын Юань гүрнийг байгуулсан. Ердөө аравхан жилийн дотор түүний ордныхон бүрмөсөн хятаджаад албан хэргээ хятад хэл дээр хөтөлж, нийслэлээ Бээжинд зөөн аваачсан. Өөрөө тэгээд буддизмд орсон нь аугаа их өвөг дээдсийнхээ төрөлх нутгийн огтхон ч хайхарч үзээгүй аж. Үлдсэн дөрвөн түмэн Ойрад нь манжуудаас тусламж эрж, Юань гүрний зүгээс дуугүй өгсөн зөвшөөрлийн дагуу тунгус гаралтай манж овгийн үй түмэн цэрэг Чингис хааны төрсөн нутагт дайран орж иржээ. Юань гүрэн унасны дараа байдал улам бүр бишдэж, 17-р зууны хагас гэхэд Монгол тэр чигээрээ манжийн дарлалд орлоо. Ингэснээр тэнд үлдсэн монгол овгууд, үнэн хэрэгтээ бол түрэгүүд, олон тооны тунгус үндэсний овгуудад уусаж үгүй болсон юм. Эндээс орчин үеийн монгол хэлтнүүд үүсэж бий болсон. Үүний баталгаа гэвэл монголын эрдэмтэн Тайчуд Очир, Бэсүд Сэржээ нарын “Монголчуудын овгийн лавлах” гэдэг номонд одоо 700 гаруй овгууд монголчуудад бий гэжээ. Тэгвэл Чингис хааны үед 60 гаруйхан овог байсан гэдгийг санах хэрэгтэй. Өнөөгийн халх гэгдэж байгаа монголчууд хэний удам угсаа вэ гэдгийг мэдэж цөхөх юмгүй. Тэд бидний аугаа их өвөг дээдэстэй ямар ч холбоогүй, харин орчин үеийн түрэг, казак хэлтнүүдийн салбар байж болох юм гэдгийг би зоригтойёо хэлэх байна.
-Тэгвэл таныхаар Чингис хааны алдар гавьяа казакийн ард түмэнд ирэх нь, тийм үү?
-Тэгэлгүй яахав, энэ чинь. Хүн төрөлхтний түүхэнд гарсан алдаа мадаг гэвэл цөөнгүй. Түүний нэг нь чухам энэ мөн. Одоо энэхүү шударга биш явдлыг казакууд бид засаж залруулах нь даруй бидний нэр төрийн хэрэг.
-Хэрэв би таныг зөв ойлгосон бол МЭӨ 3-р зуунаас 15 дугаар зуун хүртэл өнөөгийн Монголын нутаг дэвсгэр дээр казак үндэстнийг бүрдүүлэгч олон түрэг овогтнууд оршин тогтнож, тэдний дундаас Чингис хаан төрж гарсан байх нь. Тэгвэл чухам аль овгоос нь төрж гарсан юм бол? Танд ямар нэгэн санал байна уу?
-Ахуйн түвшинд казакын олон овгууд Чингис хаантай холбогддог гэдгийг анзаарч мэдсэн авч энэ асуудалд цорын ганц үнэн зөв, шинжлэх ухаанч үзлээр хандаж ирсэн. Казакын овог болгон өөрийн тусгай тэмдэг болох тамгыг хэрэглэдэг байсан гэдэг нь бидэнд нэгэнт тодорхой. Дорно дахиныг судлаач нэрт эрдэмтэн Аристовын үзэж байгаагаар тамга бол овгийн онцлогийг илэрхийлээд зогсохгүй цагийн урсгалд мөн чанараа алдахгүй математик хэл, инвариантыг агуулж байдаг. Евразийн уудамд талд нүүдэллэн яваа овгууд арай хүчирхэг өөр нэгэн овогт нэгдлээ гэхэд тэр овог тамгандаа тэдгээр нэгдлийг харуулсан засвар оруулдаг байжээ. Гэхдээ энэ нь ерөнхий утгыг өөрчлөхгүй. Тамгаар нь тухайн нүүдэлчний овог угсааг тодорхойлох бөгөөд нэг үгээр хэлбэл энэ нь нүүдэлчдийн нэрийн хуудас болдог байлаа. Чингис хааны овгийн тамга гэхэд дээшээ харсан гурван шүд байдаг. Би түүнийг Монголд, Чингисийн төрсөн газар дүрсэлсэн байхыг харсан. Энэ дүрс нь түүний сүлд бөгөөд сарлагийн сүүлийн үсээр хийсэн есөн хэсэг молцог унжуулдаг байж. 1223 онд одоогийн Жамбыл тойргийн нутагт болсон хуралдай дээр эзэнт гүрнээ хуваахдаа Чингис хаан ууган хүү Зүчдээ одоогийн Казакстаны нутгийг өгч, өөрийн төрлийн басаналы, балталы хоёр овгоо түүнд шилжүүлэн өгчээ. Энэ хоёр овог түүхэнд ихээхэн алдартай. Тэд Аттилатай хамт Балти орчмын улсууд болон Скандинавын улсуудыг байгуулж, тэдэнд өөрсдийн нэрний язгуур болох “Балта” нэрийг өгсөн юм. Тэр үед тэд Аттилагийн үеэл дүү Одоакрагийн захиргаанд байлдаж явсаар 476 онд Баруун Римийн эзэнт гүрний төгсгөлийг тавилцжээ. Түүхэн сурвалжаас үзэхэд Киевийн ноён Рюрикович тэднийг каганчууд хэмээн нэрлэж турк гаралтайг нь дурьдсан бий. Тэр Рюрикович 862 онд Киевийн эзэн сууж, улмаар 13-р зууны дунд үед Москвагийн вант улсад харъяалагдах болжээ. 1991 онд украйнчууд тусгаар тогтнолоо олж, төрийн сүлдэндээ эртний казакийн басаналы овгийн тамга болох дээшээ харсан гурван шүдээ оруулсан билээ. Тэгэхээр Киевийн 9-р зууны Украйны хаан ширээнд хааны удмынхан болох басаналы, балталы овгийнхон сууж байсан нь гарцаагүй. Басаналы гэдэг нь “түшиг тулгуур” гэсэн утгатай казак үг.
-Хайрат Хайруулович, энэ их хүнийг хаана нутаглуулсан тухай олон янзын домог яриа байдаг. Тэр тухай таны хувийн бодлыг сонсъё.
-Би ч гэсэн энэ тухай маш олон удаа бодож байсан. Бүр Монголд байхдаа Чингис хааны онгоныг хайсан Японы эрдэмтдийн явсан газар болгоноор нь явж үзсэн. Тэр орчин үеийн багаж техник, компьютер хэрэглэж байгаа эрдэмтэд олохгүй байна гэж юу байх вэ. Эрэл мухардсан. Өнөөдөр Чингис хааныг сонирхон судалдаг манай дэлхийн сая сая хүмүүсийн адил би ч гэсэн энэ асуултад тоймтой хариу хэлж чадахгүй. Гэхдээ Калибек Данияровын бичснээр Алатау уулын бэлд нойрсож байгаа Зүч хааны дэргэдэх Алашы хааны нууцлаг бунханд манай банасалы, балталы хоёр овгийн аугаа их дээдсийн шарил амгалан нойрсож, өөрсдийн дундаас төрж гараад дэлхийг донсолгосон аугаа хүүгийнхээ сүнсийг хамгаалж байдаг ч байж болох юм. Орчуулсан Д.Оюунчимэг
Эх сурвалж http://www.centrasia.ru/news.php4?st=1168334280

Энэхүү ярилцлагыг уншихад үнэхээр сэтгэл өвдөж, хоосрох шиг санагдлаа. Энэхүү академичийн ярьж байгаа бүхэн цадигаа алдсан, үнэхээр муухай санагдаж байна. Бидний эх түүхийг өөр улсын хүмүүс ингэж улаан цайн гуйвуулж, өөрийн мэт болгон ярьж байгаа нь үнэхээр хэцүү, сул дорой мэт санагдлаа. Монголчууд бид өнөөдөр бусад улсуудаас эх түүхээ хамгаалан хадгалахын тулд, тэдний өмнө Чингис бол монгол угсаатан мөн гэдгийг ойлгуулхын тулд, баттай ноттой баримттай байж, түүнийгээ гэрчилж чаддаг байх хэрэгтэй. Миний хувьд энэхүү ярилцлагыг уншаад бид нэгэнт хөдлөх цаг болсныг харуулж байна. зүгээр л суугаад, амиа хичээгээд өөрөө л сайхан амьдраад байвал болоо гэж бодож байвал энэ бол хамгийн тэнэг, хувиа хичээсэн, утгагүй бодол юм. эцэст нь бид ингэж амьдарвал монголын түүх гэхээр юмгүй, харийн орны эрхшээлд дахин орж, өвөг дээдсийн хийж бүтээсэн зүйлийг "сүйтгэн нурааж", харин хойч үедээ гай уршиг тарих аюултай байна.

Read Users' Comments (0)

Ханиад Томуунаас холуур байцгаая

4all

Би ойрд хичээлдээ явсангүй, бараг хоёр долоо хонолоо. Юу болсоныг та нар гадарлаж л байгаа байх. Мэдээж ханиад хүрлээ. Тоохгүй яваад байж болдоггүй л юм байна, энийг. Би ч 6 хоног тасралтгүй халуураад, халуунаа дарах гэж баахан хөлрөөд ёстой онцгүй байлаа. Ханиадаа дарах гэж баахан аарц, адууны мах, сармис идлээ шд. Тэгжийж дээрддэг юм байна. Тэгсэн миний нүдээр аймаар өвдөөд, ердөөсөө юм олигтой харж болдоггүй, тэгээд эрүүл мэндийн лавлах 1908 руу залгаж асуулаа. Оператор надаас танд тэгээд ямар зориур байна гэхээр нь нүд ингээд өвдөөд байх юм гэж хэлсэн чинь шууд л "Наадах чинь тэгвэл гахайн ханиад л байна шд" гээд утсаа тасалчдгиймдаа. Миний дотор чинь пал хийгээл, нүдэнд нулимс цийлэгнээл, баахан сэтгэлээр унасан хүн боллоо. тэгээд маргааш нь эмчид үзүүлтэл их ядаргаатай, цус багатай байсан болохлээр, ханиаднаас ирэх ачаалал нүдэн дээр төвлөрчихөөд л өвдөөд байсан юм билээ. Ер нь бол дархлаагаа сайн сайжруулахгүй бол над шиг ингэж алингаа алдваа хүмүүсээ.
Гэхдээ хамгийн гайхалтай нь энэ төр засаг юу хийгээд байна аа, эхний ээлжинд ирсэн хэдэн вакцинаа өөрсдөндөө хийцэн сурагтай, тэгээл юу хийжийнэ, дэгдэлтийг нь багасгах ямар арга хэмжээ авжийнэ гэхээр эмнэлгүүдэд ор нэмсэнээ, хүн нэмж өвдвөл ор байгаа шүү гэж л яриад байх юм. Энэ одоо зөв үү, хүмүүсүү өвдүүлээл байх юм байх даа тэгээд. Энэ ханиад чинь манай монгол шиг ядуу буурай оронд их гай авчрана шүү. 2,6 саяхан хүн амтай манай ард түмний 600 гаруй нь халдвартай, 4 хүн өнгөрчихөөд байна. Тэгтэл олигтой авсан арга хэмжээ байдаггүй ээ. Энэ ханиад чинь Гамшгийн хэмжээнд хүрчээд байгааг Монголчууд нэг л сайн ухаарахгүй байх шиг санагдах юм.

Read Users' Comments (0)

Mongolian nuuts tovchoo

4all

Ziak ta buhendee mongoliin nuuts tovchoonii audiog tatahaar blogdoo tavilaa. Tun dajgui yum bna lee, zaaval hevlemel baidlaar unshihgui bolhoor ih tsag hemnenee. Eniigee i pod esvel mpdee hiicheed end tend demii yavj baihdaa sonsohleer tun dajgui shu. Yadaj baihad suuliin ued zamiin tugjree gej herees hetersen yum boljaagaashde.

eh tuuhee medehgui hun oid tuursun sarmarchin lugaa adil gedeg biz de

http://ifile.it/w7fvxql/nuuts_tovch_buleg_1.mp3
http://ifile.it/ke4zxp6/nuuts_tovch_buleg_2.mp3
http://ifile.it/ds6bjvu/nuuts_tovch_buleg_3.mp3

http://ifile.it/6lmxqyk/nuuts_tovch_buleg_4.mp3
http://ifile.it/75efdni/nuuts_tovch_buleg_5.mp3
http://ifile.it/lp7vz35/nuuts_tovch_buleg_6.mp3
http://ifile.it/j51ixnf/nuuts_tovch_buleg_7.mp3
http://ifile.it/c5p429w/nuuts_tovch_buleg_8.mp3
http://ifile.it/2zktvd0/nuuts_tovch_buleg_9.mp3
http://ifile.it/dsvno7i/nuuts_tovch_buleg_10.mp3
http://ifile.it/8shvbpw/nuuts_tovch_buleg_11.mp3
http://ifile.it/ftg3r8p/nuuts_tovch_buleg_12.mp3





Read Users' Comments (2)

УИХ-ын гишүүдийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ

4all

Ойрын үед УИХ-н гишүүдийн хэлэлцэх асуудал үстэй толгойноос нь их байх шиг байна. агаарын бохирдол, таван толгойн гэрээ, С. Эрдэнэ болон Баяртсайханы сонгуулийн будлиан гээд л олон асуудлуудыг УИХ-н ээлжит хуралдаанаар хэлэлцэж байна. гэвч харамсалтай нь хурал дээрээ суудаг хүн байна ууь таминээ. Хараал байхаар хүнийх нь тоо улам цөөрөөл байхиймаа. Ирц нь ядаж 50 хувь хүрдэг юмуу гэмээр. тэгэхээр чинь одоо ард түмнийг төлөөлж байгаа хүмүүсийн тал нь байхгүй болчихлээр аливаа асуудлыг 1 сая хүний өмнөөс л хийчээд байх шиг байнаадаа.
Хамгийн гайхалтай нь эдгээр сонгогдсон хүмүүс энэ хурал дээр сууж, бидэнд тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцэн шийдсэнийхээ төлөө тэд чинь 1 сая гаруй төгрөгний цалин авч байгаа биз дээ. Тэгээд ажилдаа ирэхгүй хаагуур юу хийгээд яваад байдийн болоо, их гайхалтай.
Ер нь бол бид чинь хувийн ч бай улсын ч бай ямар ч газар ажилласан ажилаа тасалбал эсвэл хоцорвол цалингаасаа хасуулдаг биз дээ. Тэгэхээд эдгээр хүмүүсийнхийг ч бас тэгэх хэрэгтэй. Тэдний дур нь хөдөлвөл халит суусан болоол, дургүй нь хүрвэл хуралдаа суудаггүй яасан ичих нүүргүй болцон юмбдэ. Эдний 4 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг яагаад хэн ч үнэлдэггүй юм бэ, яагаад хэн ч хариуцлага тооцдоггүй юм бэ? Бид эдгээр хүмүүсийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх тогтолцоог бий болгох ёстой, тэхгүй бол эд нар дураадаа доргиж дунд чөмгөөрөө жиргэж байна даа.
Бид ч гэсэндээ Бид. Ийм хүмүүсийг чинь тэгээл ийм хариуцлагатай ажилд томилж байдаг дүүрсэн тэнэгүүд юмаа монголын ард түмэн.

Read Users' Comments (0)

Орхидос

4all

Тэнгис, Соёмбо кино театруудаар нэг хэсэг гарч байсан Орхидос Монголын уран сайхны кино өнөөдөр буюу 10-р сарын 4-нд SBN cувгаар гардаг юм байна. Би ч бөөн азны коля гэж бодоол үзлээ. Тэгтэл ёстой сэтгэл шимширмээр кино байна лээ. Би бүүр зөндөө уйлсан, дараа нь бодхлээр бас л уйлмаар санагдаад их хэцүү байсан. Сүүлдээ энэ хүүхэн охиныг жинхнээсээ зодож байна гэж бодогдож байгаа юм чинь. За тэгэхээр зарим нь энэ киног үзээгүй байж магад. тиймээс товч агуулгийг нь бичиелдээ.
Нэгэн залуу байжээ. тэр нэгэн эмэгтэйг жирэмсэн болгочихоод хаяад явчихаж. тэгээд хөдөө өөр эмэгтэйтэй амьдралаа шинээр эхэлжээ. Тэгсэн 9 сарын дараа нөгөө жирэмсэн эмэгтэй хүүхдээ төрүүлээд харин өөрөө нас барлаа. түүний охин дүү нь хүүхдийг нь аваад нөгөө хөдөөний эцэг дээр нь аваачаад хаячлаа. тэгээд л хэдэн жилээ дараа нөгөө охин нь зөндөө том болцон, харин хойд эх нь 2 хүүхэдтэй болчихож. Тэгээл хойд эх нь нөгөө охиныг нь байнга зодно, халуун цайгаар түлнэ, малын хороо хашаа дандаа цэвэрлүүлнэ, гадаа нүцхэн хонуулна, ер нь бол гэрийнхээ хамаг л муу муухайг хийлгэнэ. тэгчээд аавд нь болхоор энэ охин чинь миний үгийг сонсдоггүй, намайг чи миний ээж биш гэсэн эд нар гээд баахан худлаа юм бурнаа. Сүүлдээ аав нь ч охиноо үзэхээ байж, түүнийг зодоод л. Гэтэл нэг өдөр хойд эх нь дэрэн доороо 10000 төгрөг хийцэн байсныг нь түүний эрэгтэй дүү авчлаа. Тэгсэн нөгөө хүүхэн чинь охин руу чи авсан, гаргаж өг гэж дайраад... Чиний хулгай хийдэг гарыг чинь дахиад хулгай хийхгүйгээр болгоод өгье гээд хөөрхий охины гарыг нь халуун төмрөөр түлээд, тэгээд бас болоогүй ээ нурууг нь бас түлдийн. тэгээд яахав нөгөө хөөрхий охин чинь гэрээсээ гарч гүйгээд, замын голд ухаан алдаад, тэгээд хөлдөөд үхчдийн. Ингээл диваажинд очсон охин ээжтэйгээ уулзаад, түүнтэй хамд байгаадаа их л баяртайгаар энэ кино дуусдаг юм даа. Тэхдээ охиныг үхснийг сайн мэдкү байна л дээ. /Жинхэнэ ээжтэйгээ яриад байсан болхоор тэгэж бодлоо/
Энэ киног ер нь монголын залуучууд заавал үзэх хэрэгтэй. Showчин амьдралаар амьдардаг хэсэг залууст бол том сургамж болхоор л юм байна лээ. Зиак тэгээд энэ киноноос надад доорхи сургамжит юмуу гэмээр үгнүүд таалагдлаа.
- Дараа зовохоо мэдсээр байж яах гэж өмнө нь жаргасан юм бэ
- энэ алдаж онож явдаг амьдралд дутууг нь нөхөж дундуур нь дүүргэдэг юм
За тэгээд залуусаа, хүүхэд гэдэг чинь тоглоом биш шүү, хойд эх хойд эцэгтэй байна гэдэг хүүхдэд бол маш хэцүү зүйл. гэр бүлээ төлөвлөсөн бол төлөвлөсөн шиг л байх хэрэгтэй. Биднээс болж энэ бяцхан үрс хохирох ёсгүй шүү дээ.

Read Users' Comments (0)

Эмэгтэйчүүд эрчүүдээс юугаараа давуу талтай вэ

4all

Сүүлийн үед байгууллагуудад жендерийн асуудал ихээхэн хөндөгдөх болж. Ажилд авна гэсэн заруудыг харахлээр ихэнх нь хүйс заацан, эрэгтэй гэцэн байх юм. За тэгээд зөөгч, тогооч, маркетер, менежер, инженер юу ч байсан эрэгтэй л гэх юм.
Нэг жишээ хэлье л даа. Би зуны амралтаараа нэгэн уул уурхайн компанид хүний нөөцийн мэргэжлээрээ дадлага хийлээ. Тэгтэл манай компани хүний нөөцийн ажилтан ажилд авна гээд... Тээд намайг авах боловуу гээд битүүхэндээ бодоол, баярлаал суужийтал намайг дууддаг юм байна. Манайх эрэгтэй хүний нөөц авах гэсэн юм, танай сургуульд гайгүй эрэгтэй оюутан байнуу гэдэг юм байна... Би ч бодоол бодоол үнэндээ гайгүй эрэгтэй олдоогүй.
Бас нэг жишээ хэлье л дээ. Хас банк хүний нөөцийн ажилтан ажилд авна гэсэн зар манай ангийнхнаар нэг тарав. Тэгтэл тэд нар эмэгтэй хүн сонирхохгүй гэлээ. Тэгээд манай ангийн бараг хичээлдээ суудаггүй, хүний нөөцийн менежмент гэж чухам юу болох талаар бараг ойлголтгүй бандийг ажилд авцан байгаам даа. Ёстой гайхмаар...
Ер нь бодоод байхад эрчүүд эмэгтэйчүүдээс юугаараа илүү юм бэ. Хараад байхад монголын ихэнх эрчүүд эхнэрүүдээрээ тэжээлгэж, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо монголд дэндүү их байна. Өнөөдөр нийт оюутан сурагчдын хүйсийн харьцааг авч үзвэл эмэгтэйчүүд 80 хувийг нь эзэлж байгаа байх. Сургуулиудын шилдэг оюутан, улаан дипломтон гэхээр эмэгтэй л хүн байдаг. Элдэв уралдаан тэмцээн, олимпиад гэхээр бас л эмэгтэй хүн байдаг. Тэгэхээр энэ эрчүүд дундаас үнэхээр гайгүй нь хуруу дарам цөөхөн байх шиг байна.
Яг үнэндээ яагаад монголын хацар гоо охид гадаадыхныг сонирхох болж, гадаад рүү явах сонирхолтой болсон гэж. Ойлгомжтой шүү дээ. Монгол эрчүүд арчаагүй, халамжтай биш, хажуудхаа байтугай өөрийгөө арчилж ч чаддаггүй улсууд шүү дэ. Хархад л гудамжаар халтайсан банди нар, худлаа баахан шоудаал, эсвэл нэг л том юм яриад, цагаа тулахлээр юу ч хийж чадахгүй.
Бас нэг юм хэлэхэд банди нар юу гэж ярьдаг гэхлээр "дүн чухал биш, дүнгийн араас хөөцөлддөггүй болхоор дүн жоохон тааруухан гардаг" гэж ярьдаг. Гэхдээ энэ бол утгагүй зүйл гэж би боддог. Оюутны авч байгаа дүн бол тухайн хүнийг уг хичээлдээ ямар байсныг харуулах л ёстой. Тийм л хичээлдээ сайн юм бол даалгавраа цагтаа биелүүлж, шалгалт эд нараа гайгүй өгөх ёстой биз дээ. Тэгчээд нээх аймар муу дүнтэй байж өөдөөс том том юм ярьцгаагаад ёстой утгагүй.
Тэгэхээр эмэгтэйчүүд эрчүүдээс юугаараа илүү юм бэ? үүнд нэлээд хэдэн хариулт байна.
1. Эрэгтэйчүүд өнөөдрөө харж амьдардаг бол эмэгтэйчүүд алс хэтээ бодож амьдардаг гэнэ.
2. Эрчүүд аливаа асуудлыг болох л байлгүй дээ гэж бодож явсаар байдаг бол эмэгтэйчүүд үүнд нэлээн анхаарал хандуулж, нэн даруй заавал шийдвэрлэхийг эрмэлздэг
3. Эрчүүд асуудлыг нударгын аргаар шийдвэрлэхийг боддог бол эмэгтэй хүн оюун ухаан, энэрэнгүй сэтгэлээр хандан шийдвэрлэдэг.
4. Амжилтанд хүрсэн эрчүүдийн ард үргэлж Сайн эмэгтэйчүүд байдаг .
5. Эрчүүд зөвхөн урдхаа харж чаддаг бол эмэгтэйчүүд 180 градусаар харж чаддаг гэнэ. Өөрөөр хэлбэл сайхан эмэгтэй хажуугаар нь өнгөрхөд эрчүүд заавал эргэн харж тогтоодог бол эмэгтэйчүүд сайхан эрчүүдийг нүднийхээ булангаар хараад л нөхөртэй баригддаггүй гэнэ шүү.
За ер нь тэгээд биений хүчний ажил шаардаагүй л бол эмэгтэй хүн эрчүүдээс юугаараа ч дутахгүй гэдгийг хэлмээр байна.Эмэгтэйчүүд урт үстэй ухаан богинотой гэж хэлэх нь нэгэнт цаг үеээ өнгөрөөсөн, хуучин хэлц.
Гэхдээ би эрчүүдийг муулах гэсэн юм биш шүү. Миний нүдэнд хэрхэн харагдаж байгааг л бодитоор илэрхийлхийг оролдсон. За тэгээд эрчүүд та нар миний энэ бичлэгийг заавал эсэргүүцжил таараа. тиймээс үзэл бодлоо хамгаалаад comment үлдээгээд байгаарай.

Read Users' Comments (0)