Ардчилалын эцгийн үхэл

4all

1998 оны 10 сарын 2 ны өдөр ардчиллалын эцэг, монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайдын алба хашиж байсан Санжаасүрэнгийн Зориг агсныг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг гарсан.
Түүний үхэл жирийн нэг аллага байвуу, эсвэл улс төрийн санаатай аллага байвуу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй хэвээ. Хэрэг гарсан өдрөөс хойш 11 жилийн хугацаанд цагдаа хүчнийхэн энэ хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл гэмт хэрэгтнийг олоогүй л байна. Түүнчлэн хэргийн талаархи бодит мэдээллийг 500 сая төгрөгөөр үнэлж, худалдан авахаа зарласан ч хэргийн илрүүлэлтэнд ахиц гарсангүй. Түүний үхлийн хэд хэдэн шалтгаан байдаг гэнэ.
Нэгдүгээрт, С. Зориг нь орос ээжтэй байсан ба тэрээр 1998 оны 10 сарын 2-ны өдөр хутга, сүхээр зэвсэглэсэн хүнээр алуулсан. Харин 1982 оны 10 сарын 2-ны өдөр орос эхнэртэй байсан УТТовчооны гишүүн байсан Д.Төмөр-Очирыг мөн л хутга сүхийн гэмтэл аван амь насаа алдсан. Төмөр-Очирийн хэргийн газраас 43 размерийн орос гутлын мөр олдсон гэдэг ба сэжиглэж байсан орос цэргийг цэргээс нь халан нутаг буцаасан гэсэн цуурхал олон нийтэд тарсан гэдэг.
С.Зориг үхлийн дараахан Оросын элчин сайдын яаманд нэр бүхий хүмүүсийн хооронд ‘ зачем ты убыл мальчика ‘ гэсэн яриа өрнөсөн гэдэг. Түүнчлэн монгол хүн сүхэнд хүрэх нь ховор бөгөөд оросууд болон буриадууд уурлахаараа сав л хийвэл сүх шүүрдэг гэнэ. Үүнээс үзэхэд С.Зоригийг оросууд алсан байж болох юм гэсэн таамаглал байдаг нь үнэний ортой юм шиг.
Хоёрдугаарт, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын хувьд Элбэгдоржийн засгийн газар огцроод байсан ба 7 сар гаруй үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба шинэ ерөнхий сайдаар хэд хэдэн хүмүүсийг нэр дэвшүүлж байсан ч, ерөнхий сайдын албан тушаалд тохирох хүн С. Зориг л байсан гэдэг. Тэрээр байгуулсан гавъяагаараа ч, байр сууриараа ч Ерөнхий сайдын албан тушаалд яахын аргагүй тохирч байсан ба Ерөнхий сайдаар томилогдох нь нэгэнт тодорхой байсан ч харамсалтай нь яг тэр үеэр бусдын гарт амь үрэгдсэн нь тун хачирхалтай. Тухайн үед Ардчилсан намд дотор хэд хэдэн бүлэглэл байсан гэх бөгөөд тэдгээр нөхдүүд төсөл тендер албан тушаалын төлөө бие биетэйгээ муудалцаж, тэрсэлдэж, эрх мэдлийн төлөө хүчтэй тэрсэлдэж байсан.

Улс орныхоо эрх ашгийг, дараа нь намынхаа, хамгийн сүүлд өөрийнхөө эрх ашгийг бодох ёстой гэсэн үзэл баримтлалдаа үнэнч байсан Монгол улсын ардчиллалын эцэг С.Зоригийн үхлийг энэ мэт олон янзаар тодорхойлон, таамаг дэвшүүлдэг ба энэ нь шинэ үеийн монголын түүхэн дэх цагаан толбо хэвээр байсаар байна.

Read Users' Comments (0)

0 Response to "Ардчилалын эцгийн үхэл"

Post a Comment