My vision

4all

Даяарчлалын энэ цаг үед бидний амьдарч байгаа дэлхий ертөнц маань, Монголын эх орон маань хором цаг мөчөөр өөрчлөгдөн хөгжиж, шинэ хөгжил, шинэ техник технологи, шинэ саад бэрхшээл, мэдээллийн үсрэнгүй хөгжил дэвшил зэрэг нь биднийг бусадтай өрсөлдөх чадвартай байхыг шаардаж, тэр хэрээр хүн төрөлхтөн бусдаас юугаар ч дутахгүй амьдрахын тулд өмнө томоохон зорилго тавьж амьдрах болжээ.
Зорилго нь хүний амжилт, аз жаргал, сайн сайхан бүхний эх булаг нь билээ. Зорилгогүй хүн салхины аярсаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой вэ гэдгээ бүгдийг нь мэддэг байх төдийгүй хамгийн гол нь түүнийгээ хэрэгжүүлж, үр дүн, үр ашгийг нь мэдэрдэг байх нь чухал гэж би боддог.
Хүн амьдралынхаа 50 орчим хувийг ямар нэг зүйлийг мөрөөдөж өнгөрүүлж байдаг гэсэн нэгэн баримт байдаг юм байна. Агуу мөрөөдөл их зүйлийг бүтээх сэдлийг өгч, миний амьдралыг илүү зорилготой, утга учиртай бас сонирхолтой болгодог болов уу. Хэзээ ч үл биелэх мэт санагдах мөрөөдлөөс амьдралын минь зорилго гарч, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй, хүч тэнхээтэй болдог.
Миний хувьд, нэгдүгээрт, өөрийн гэсэн хүний нөөцийн асуудал эрхэлсэн аутсорсингийн компанитай болох зорилготой. 20 жилийн дараа гэхэд гадаадын төдийгүй монголын томоохон аж ахуйн нэгж байгууллага, компаниуд маань хүний нөөцийн асуудлаа өөрсдөө бус бусдаар шийдвэрлүүлэхийг эрмэлзэх ба энэ үед монголд хүний нөөцийн аутсорсингийн компаниуд өндөр байр суурь эзлэх болно. Ер нь одооноос л монголын компаниуд хүний нөөцийн бодлогодоо анхаарал тавих болж, хуучны боловсон хүчин гэсэн ойлголттоос ялгаатай авч үзэх болсон. Тиймээс одооноос эхлэн хүний нөөцийн менежмент мэргэжлийг бүх нийтэд таниулах, ямар чухал болохыг нь ойлгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, монголдоо төдийгүй гадаадад хүний нөөцийн аутсорсинг хийх нь миний зорилгын нэг билээ.
Нөгөөтэйгүүр, эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд сайн хань, сайн ээж, байж санхүүнийн хувьд тогтвортой, боломжийн байх нь миний зорилго бас мөн. Үр хүүхдээ боловсролтой, мэдлэгтэй, бусад хүүхдүүдээс юугаар ч дутаахгүйгээр сайхан амьдруулна гэж боддог. Нөгөөтэйгүүр хүссэн зүйлээ авчихдаг, хамаатан садандаа тусалчих хэмжээний мөнгөтэй байх болно. Гэхдээ мөнгө гэдэг бол хэрэгцээ биш харин хэрэглээ гэдгийг л ухамсарлаж амьдрах хэрэгтэй байх.
Эцэст нь хэлэхэд миний амьдралын хэтийн зорилго бол туулсан амьдралаа эргээд нэг харахад харамсах зүйлгүй, амьдралаас авах, амсах, эдлэх, үзэх харах зүйлээ гүйцээчихсэн байх нь явдал билээ. 20 жилийн дараа гэхэд би хүний нөөцийн хамгийн шилдэг мэргэжилтэн болж чадсан байх ба манай компаниар дамжуулж олон олон байгууллагууд амьжилтанд хүрэх болно.

Read Users' Comments (1)comments

1 Response to "My vision"

  1. serdaram says:
    December 9, 2009 at 11:30 PM

    sain baina! Mash sonirholtoi zyil bodoj yavdag yum. Baiguullagyin MANAGMENT-yin hamgiin chuhal asuudal bol HR baidag. Byh asuudal HR-tai holbootoi baij ch boldog. Tegsen mortloo hamgiin hetsyy!! Ene ajlyig praktok talaas ni ajillaj baigaad daraa ni hicheel zaasan ih goyo sanagdsan. Zav bolomj baival minii HR-iin lektsend irj suugaarai! Amjilt hysiye!

Post a Comment